Жагсаалт
Шебна ба Елиакимаас авах Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвуудын сургамж
Исаиа 22:15~25
15 Түг түмдийн БУРХАН Эзэн ийнхүү айлдав. “Бос, ордны даамал болох нярав Шебна руу очигтун.
16 «Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?
17 Үзэгтүн, хүн чамайг ЭЗЭН хол чулуудах гэж байна. Тэр чамайг чанга базна.
18 Чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн өргөн уудам газар луу шиднэ. Тэнд чи үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи эзнийхээ гэрийн ичгүүр болно.
19 Би чамайг албанаас чинь буулгана. Чамайг байр сууриас чинь доош татна.
20 Тэр өдөр Би Хилкиагийн хүү, зарц Елиакимаа дуудна.
21 Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн чиний эрх мэдлийг түүний гарт хариуцуулна. Тэрээр Йерусалимын оршин суугчид, Иудагийн гэрийн эцэг болно.
22 Би мөрөн дээр нь Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хэн ч үл хаана, түүнийг хаахад хэн ч эс нээнэ.
23 Би түүнийг хатуу газарт гадас шиг шаана. Эцгийнхээ гэрт тэр алдрын сэнтий болно» гэж хэл.
24 Эцгийнх нь бүх алдар хүнд түүн дээр өлгөгдөнө, үр хойч буюу аяганаас ваар сав хүртэлх жижиг сажиг сав нь ч бүгдээрээ түүний дээр өлгөгдөнө.
25 Түг түмдийн ЭЗЭНий тунхагласан ёсоор хатуу газарт хадсан гадсыг зайлуулах өдөр ирнэ. Тэр хугарч унахад дээр нь өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж ЭЗЭН айлдсан билээ.
Бурханд үйлчлэх нь ашиггүй юу?
Дээрэмчинтэй таарсан хүний хөрш
Христийн дахин ирэлтэд бэлдэцгээ 2
Христийн дахин ирэлтэд бэлдэцгээ
Эзэний заасан залбирал 8
Эзэний заасан залбирал 7
Эзэний заасан залбирал 6
Эзэний заасан залбирал 5
Эзэний заасан залбирал 4
Эзэний заасан залбирал 3
Эзэний заасан залбирал 2
Есүс Христийг мэдэх мэдлэг дотроо өсөгтүн
Уншиж байна…
Боловсруулж байна…
text_sending
Хайж байна…