Жагсаалт
Мунхаг баян
Лук 12:13~21
13 Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд / —Багш аа, надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд
14 харин Тэр / —Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, өв хуваагчаар томилчихдог билээ? гэв.
15 Тэгээд Тэр тэдэнд / —Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгийнх нь элбэг дэлбэгээс хамаардаггүй юм гэв.
16 Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. / —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ.
17 Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд
18 “Би ингэе. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.
19 Тэгээд би өөртөө «Амь бие минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд
20 харин Бурхан түүнд “Мунхаг аа, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.
21 Өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг хүн ийм байдаг бөгөөд тэрээр Бурханд үл бялхдаг болой гэв.
Жинхэнэ христэд итгэгчдийн зам 2
Жинхэнэ христэд итгэгчдийн зам
Бурханд тааламжит амьд ариун тахил
Өөрийгөө үгүйсгэн загалмайг ав
Абел ба Енохын итгэл
Бурханд үйлчлэх нь ашиггүй юу?
Дээрэмчинтэй таарсан хүний хөрш
Шебна ба Елиакимаас авах Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвуудын сургамж
Христийн дахин ирэлтэд бэлдэцгээ 2
Христийн дахин ирэлтэд бэлдэцгээ
Эзэний заасан залбирал 8
Эзэний заасан залбирал 7
Ачаалж байна...
Боловсруулж байна...
text_sending
Хайж байна...