Жагсаалт
Нүгэлтнийг Христрүү авчирсан хүмүүс
Марk 2:1~12
1 Хэд хоногийн дараа Есүсийг Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгааг нь хүмүүс дуулжээ.
2 Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болов. Тэр тэдэнд үг айлдаж байлаа.
3 Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүн рүү авч ирлээ.
4 Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав.
5 Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд / —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэлээ.
6 Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн / —
7 Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход
8 тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд / —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ?
9 Саа өвчтөнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?
10 Харин Хүний Хүү газар дээр нүгэл бүрийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтөнд / —
11 Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд
12 өнөөх нь босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж / —Ийм юм бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршуулав.Марk 2:1-12
Христийн дүрийг ол
ИРЖ ҮЗЭГТҮН ТЭР ХРИСТ БИШ ҮҮ?
Бурханы хамтран зүтгэгч
Чи Намайг хайрладаг уу
Бурханы найрын урилга
Жинхэнэ христэд итгэгчдийн зам 3
Жинхэнэ христэд итгэгчдийн зам 2
Жинхэнэ христэд итгэгчдийн зам
Бурханд тааламжит амьд ариун тахил
Өөрийгөө үгүйсгэн загалмайг ав
Абел ба Енохын итгэл
Мунхаг баян
Ачаалж байна...
Боловсруулж байна...
Илгээж байна...
Хайж байна...