Жагсаалт
Бурханы найрын урилга
Матай 22:1~14
1 Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь —
2 Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно.
3 Тэрээр хурим найрт уригдсан хүмүүсийг дуудуулахаар зарц нараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй.
4 Тэр дахин “Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл” гээд өөр зарц нарыг илгээв.
5 Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай руугаа, нөгөө нь наймаандаа явав.
6 Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ.
7 Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.
8 Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ.
9 Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд
10 зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ.
11 Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж
12 түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв.
13 Тэгтэл хаан албат нартаа “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэжээ.
14 Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.Матай 22:1-14
Гэмтнийг Христ рүү дагуулсан хүмүүс
Бурханы нигүүлсэлд хариулцгаая
Эзэний төлөөх амьдрал
Чи хаанаас ирсэн юм бэ?
Уужуу хаалга ба хавчиг хаалга
Авралын гурван үе шат
Бүх зүйлд таларх
Эзэн дотор итгэгчдээс хүсдэг Бурханы хүсэл
АРИУН СҮНСЭЭР УДИРДУУЛДАГ АМЬДРАЛ
Эзэний залрал ба христэдитгэгчийн өргөгдөлт
Тушаагдсан итгэл
Бурханы таалдаг амьд тахил
Ачаалж байна...
Боловсруулж байна...
Илгээж байна...
Хайж байна...
